







Урьд шөнө гэрээ би их саналаа.
Уул ус нутгаа би зvvдэллээ.
Уулзаж учирч байсан нөхдөө би дурслаа.
Учиргvй их санаа алдаад нойрноосоо би сэрчихлээ.
Нээрээ би гэрээ их саналаа.
Нэрмэлийн vнэр , ээжийгээ их зvvдэллээ.
Шөнөжин би хөрвөөж хонолоо.
Шvлэг нойрны цагаар дэрээ олон заслаа.
Шvvдэр буусан нойтон талаар хөл нvцгэн алхахсан гэж бодлоо
Шар нарны доор уужуу амьсгалахсан гэж шимтлээ.
Нээрээ би гэрээ их саналаа.
Нэрмэлийн vнэр , ээжийгээ их зvvдэллээ.
Хөхөлбөр сар том тэнгэрийн дор чамтайгаа хамт суухсан
Хөдөө хээр хаа нэгтээ дvvтэйгээ хамт усанд явахсан
Хаяж гарсан гэрээдээ холын хол эндээс нэг очихсон
Хааяа нэг зvvдэнд ирээд ,холдоод явчихдаг аавдаа нэг vнсvvлэхсэн
Нээрээ би гэрээ их саналаа.
Нэрмэлийн vнэр , ээжийгээ их зvvдэллээ.
Гэрэл зургийг Г Даваацэрэн ахын Facebook - с.
10 сэтгэгдэл:
yunii omno ene odriin mend hurgey. ystoi goy zurag bas shuleg n ih taalagdlaa. geree mash ih sanaj bn .udahgvi boloh sar shiniin mend hurey .nutgiinhaa buh humuust. eruul enh ,az jargal,ajiliin undur amjilt husey.
Нутгийн ахан дүүс та нартаа сар шинийн мэнд хүргье. Элгээрэй энх төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй. Аниа ахаа гоё болон байна шүү
bayrlalaa
Нутгийн ах дүү та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Эрдэнэт хотоос мэндчилж байна. Хотлоороо сайхан шинэлээрэй.
shan zuragnuud bn aa nutgaa sanchlaa Javhlangiin duug sonsood suuj bn goe bn zurag duu oruulsan Ariukad aa Bayrllaa
ийм сайхан шүлэг оруулсанд баярлалаа.Нутагтаа очоогүй 5-н жил болж байнаа. Их санаж байна Нутгийн зон олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу,
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө,
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
Sain baitsgaana uu nutgiin mini ard tumen Yunii umnu ta buhend ee udahgui boloh gej bgaa sar shindee saihan shinleerei gej eruue ene shulgiig buchsen duudee mash ih bayarlalaa yamar saihan mundag shuleg be neeree ch muu aaviigaa sanachihlaa.Nutgiinhandaa amjilt husie
Нутгийн ахан дүүс та нартаа сар шинийн мэнд хүргье. Элгээрэй энх төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй...
Сайхан шинэлцгээсэн үү. Энэ хавар Эрдэнэт хотноо Монголын Урианхайчуудын холбооноос "Урианхай ардын урлаг, ёс заншил"-ыг сурталчлах томоохон арга хэмжээ болох гэж байна. Манай сумын авьяастнууд ирнэ гэж яригдаж байгаа юм билээ.Сонирхох хүсэлтэй нутгийнхандаа дуулгах гэсэн юм. Хугацааны талаар дахин мэдээлнээ.